Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ДАТА хэрэглээг зохицуулах ДӨРВӨН алхам

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 3
Сурталчилгаа

Хэдхэн жилийн өмнө утсаар ярих, мессеж бичихээс өөрийг хийж чаддаггүй байсан гар утас өнөөдөр компьютер хийж чадах бүхнийг хийж чаддаг болжээ. Тэр хэрээр бидний хэрэглээ өсөж, ДАТА хэмээх шинэ найзтай болсон юм.

Наад зах нь Facebook ашиглахаас эхлээд цахим шуудан шалгах, шаардлагатай үед Wikipedia ухах, бүр Youtube-ээр бичлэг үзмээр санагдахад бидэнд ганц ДАТА л тус болж байна. Гэвч коммунизмд хүрээгүй учраас бид хэрэглэснийхээ хэрээр төлдөг. Тэгэхээр ДАТА хэрэглээг хэрхэн зохицуулах вэ?

#1 FACEBOOK-ээс эхэл

Нэгдүгээрт ДАТА ихээр ашигладаг хэдий ч нэн шаардлагагүй аппликейшнүүдээс хагацах эсвэл тэдний “эрх мэдлийг” хязгаарлах. Бүх ДАТА ховх сордог аппликейшнүүд байна. Хамгийн аймшигтай нь Facebook.

Facebook цэвэр бидний хэрэглээтэй холбоотой. Мэдээж хэрэг Facebook үнэгүй үйлчилгээ бий. Гэхдээ текст болон зурган мэдээллийг үнэгүй ашигладаг гэдгийг санаарай. Хэрвээ бичлэг үзэх юм бол ДАТА унах, бүр задгайгаар тооцох эрсдэл бий.

Тиймээс Facebook-ийн тохиргооноос ДАТА ашиглах үед дүрс бичлэгийг автоматаар тоглуулах сонголтыг идэвхгүй болгох хэрэгтэй.

 

#2 Аппликейшнүүдийн “ЭРХИЙГ ХЯЗГААРЛА”

Тэр нэгэн үед татсан тоглоом, GPS ашигладаг аппликейшнүүд гэх мэт өөрсдөө бүхнийг шийдээд байдаг аппликейшнүүдийн ДАТА ашиглах эрхийг нь та хязгаарлаж чадна.

Үүний тулд ямар аппликейшн Wi-Fi ашиглах, ямар нь ДАТА ашиглах вэ, гэдгийг хэрэглэгч та утасныхаа тохиргоо хэсгээс сонгоорой. Андроид хэрэглэгчид “Settings-Data Usage” хэсгээс ямар аппликейшнүүд хамгийн их ДАТА ашиглаж байгааг мэдэж болно.

Харин iOS хэрэглэгчид “Settings-Cellular” хэсгээс дээрх мэдээллийг аваарай. Ингээд аль аппликейшн хэтэрхий их ДАТА ашиглаад буйг мэдсэн бол, тэдний эрхийг нь хязгаарла. Зөвхөн Wi-Fi орчинд ажилладаг болгосноор та байнгын 3G/4G сүлжээгээ асаалттай явахад ямар нэгэн асуудал гарахгүй.

 

#3 AUTO-UPDATE танд ямар ч хэрэггүй

Түүнчлэн хэрэглэгч та Auto-Update гэдгийг ашиглах ямар ч шаардлагагүй. iOS үйлдлийн систем дээр “Settings-iTunes & App Stores” хэсэгт орж “Use Cellular Data” гэснийг идэвхгүй болгох хэрэгтэй. Харин Андроид хэрэглэгчид “Play Store-Settings-Auto Update apps” гэсэн дарааллаар орж аппликейшнүүд автоматаар шинэчлэгдэхгүй байх, зөвхөн Wi-Fi сүлжээ ашиглах зэргийг сонгож болно.

 

#4 ДАТА сонголтыг зөв хийх

Юун түрүүнд танд ДАТА нэн шаардлагатай эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ ажил дээрээ ч, гэртээ ч Wi-Fi сүлжээнд холбогдох боломжтой байгаад гадуур нэг их яваад байдаггүй бол танд өндөр хэмжээтэй ДАТА багц шаардлагагүй. Түүнчлэн задгай хэрэглээ рүү шилжихгүй байх сонголтыг хэрэглэгч та өөрийн ашигладаг үүрэн холбооны оператортоо хандан идэвхжүүлж болно.

Ингэснээр ДАТА багц дууссан үед задгай руу шилжиж, сарын эцэст танд төвөг удахгүй. Харин таны ДАТА хэрэглээ өндөр бол их хэмжээтэй ДАТА багц авахыг санал болгож байна. Багцаар нь авна гэдэг ямар ч тохиолдолд илүү хямд үнэтэй тусах бөгөөд тогтмол ДАТА багц авснаар хэрэглээндээ санаа зовохгүй ашиглаж болно.

Жишээлбэл Мобикомын 30 хоногийн эрхтэй 2,2GB дата багц 15 мянган төгрөг байхад задгайгаар тооцож үзвэл төлбөр нь 207 мянган төгрөг болох аж.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.