Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо

ikon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо.

Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч долоодугаар сард Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятадын Засгийн газраас зохих туслалцаа дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

 

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Хятад Улстай бодит хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан ашигтай хамтарч ажиллах, хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийх шаардлагатай байгааг уулзалтын үеэр Ерөнхий сайд тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.