Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухаанаар батлагдсан АЗ ЖАРГАЛТАЙ амьдрах 9 дадал

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хүн амьдралдаа аз жаргалтай байхад юу хэрэгтэй болохыг судлаачид тал талаас нь батлан харуулсныг эмхэтгэн хүргэж байна.

Амьдралын олон дадал зуршил үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бол хамгийн гол есөн зүйлийг энд дурдлаа.

  • Дасгал хөдөлгөөн. Хүн өөрийн тогтмол хийдэг спортын дасгалтай байх нь амьдралыг зорилготой, утга учиртай болгож, аз жаргалыг мэдрэхэд дөхөм болдог.
 

 

  • Унтах дэглэм. Шөнийг бүтэн, чанартай нойрсон өнгөрөөж чаддаг хүн уур бухимдал бага, биеэ зөв хянаж чаддаг нь батлагдсан.
 

 

  • Гэр бүлийн заншил. Чөлөөт цагтаа байнга хийдэг заншил болсон үйл ажиллагаатай гэр бүлүүд бусад гэр бүлүүдээс илүү аз жаргалтай байдаг.
 

 

  • Зорилготой байх. Суралцах, өрсөлдөх, ажиллах гэх мэт ямар нэг зорилготой үйл ажиллагаанд өөрийгөө бүрэн дайчлах нь аз жаргалыг мэдрэх нэг хүчин зүйл.
 

 

  • Өглөөний цай уух. Тогтмол өглөөний цай ууж хэвших нь аз жаргалтай амьдралын нэг чухал хэсэг.
 

 

  • Чанартай нөхөрлөл. Хүмүүстэй дотно нөхөрлөж, тэдний өмнө хариуцлага хүлээх нь аз жаргалыг мэдрэхэд тусална. Гэхдээ энэ нь онлайн найз биш, бодит хүний харилцааны тухай юм.
 

 

  • Бясалгал. Гүн биш, богино хэмжээний ч байсан, бясалгал нь амьдралд сайнаар нөлөөлдөг.
 

 

  • Байгальд ойр байх. Байгалийн нэг хэсэг гэдгээ тогтмол мэдэрч байх нь аз жаргалын нэг үндэс.
 

 

  • Ахиухан секс. Дунджаас илүү их секс хийдэг хүмүүс бусдаасаа аз жаргалын мэдрэмжээр илүү байдаг.
 

 

 

Эх сурвалж: Business insider