Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цацрагийн үүсгүүрийг импортлох, ашиглахдаа заавал зөвшөөрөл авна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хилээр цацрагийн үүсгүүрийг нэвтрүүлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас заавал зөвшөөрөл авахыг санууллаа.

Тодруулбал, цацраг идэвхт бодис, ионжуулах цацрагийн бусад үүсгүүрийг импортлоход захиалах шатнаас эхлээд ашиглах, хадгалах, хаягдал болгон устгах хүртэлх бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор цацрагийн аюулгүйн шаардлага, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Тиймээс цацрагийн үүсгүүрийг импортлохдоо мэргэжлийн хяналтын байгууллагад хандах хэрэгтэй юм байна.

Манай улсад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн гээд бүхий л салбарт цацрагийн үүсгүүрийг хэрэглэдэг.

Өнгөрсөн оны байдлаар 252 аж ахуйн нэгж 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа гэх тоон мэдээ бий. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, бусад лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг байна. Ийнхүү цацрагийн үүсгүүрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнд тавих хяналт чухал.

МХЕГ АНУ-ын Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг 2008 оноос 7 үе шаттай хэрэгжүүлж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулжээ.

Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажуудыг нийлүүлээд байгаа аж. 

 

Эх сурвалж: МХЕГ