Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Хэргийн газрын үзлэг-прокурор” сэдэвт сургалт боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий Газрын Сургалтын төвд “Хэргийн газрын үзлэг-прокурор” сэдэвт модуль сургалтыг тээврийн прокурорын газрын прокуроруудад явууллаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ажилтнуудын гэмт хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаа, нотлох баримт үнэлж дүгнэх мэдлэг олгосон юм. 

 

Хууль сахиулах их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, Монголын Хүний Нөөцийн институтын ерөнхий захирал Б.Бартанбаатар, Зам тээврийн яамны ахлах мэргэжилтэн А.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын зөвлөх багш Ну Сан Чэ, Одорлогийн ухааны магистр, судлаач багш С.Нармандах, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Тэлмүүн зэрэг профессор, мэргэжлийн багш нараар “Тээврийн прокурорын болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал”, ”Мэдлэгийн менежмент”, “БНСУ-ын зам тээврийн гэмт хэргийн мөрдөн шалгах, хяналт тавих үйл ажиллагаа”, “ДНК-ийн шинжилгээгээр гэмт хэргийг илрүүлэх нь” “Үнэрийн тухай ойлголт, гэмт хэрэг илрүүлэхэд албаны нохойг хэрхэн ашиглах нь” сэдвээр модулийн сургалтыг явуулсан нь онолын төдийгүй практикт чухал ач холбогдолтой боллоо.