Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Алтангэрэл: Албан байгууллагуудын халаалтыг эхнээс нь залгаад явж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХКомпаниас энэ зуны хуваарьт засварын ажил бүрэн дууссан гэсэн мэдээлэл өглөө.

УБДС ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Алтангэрэл “Орон сууцны дулааныг бүрэн өгсөн. Албан байгууллагуудын халаалтыг эхнээс нь залгаад явж байна. Аравдугаар сарын 1-н гэхэд бүх дулааныг өгчихсөн байхаар төлөвлөж байгаа.

Шугам сүлжээнд шаардлагатай засвар, үйлчилгээ хийгдсэн. Өвөлд бэлэн болсон” гэлээ.

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2,059 орон сууцны барилгад халаалт өгөх аж.

Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна.