Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндэд МУУГААР нөлөөлөх таван ажил, мэргэжил

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Эрүүл мэндийн судлаачид Харвардын Их Сургуультай хамтран гаргасан сүүлийн үеийн судалгаагаар хүний биед хамгийн хор нөлөөтэй мэргэжлийг тодорхойлжээ. 

Тус судалгаанд 1,600 гаруй хүн хамрагдсан бөгөөд судалгаанд оролцогчдоос хийж буй ажил нь унтах, идэх зуршил, стрессийн түвшин болон амьдрал ахуйд нь хэрхэн нөлөөлж буйг асуусан байна. 

Судалгаанд оролцогчдын 16 хувь нь өөрсдийн ажлыг эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг хэмээн хариулсан бөгөөд аж үйлдвэрийн салбарт энэ тоо арай өндөр гарсан байна.

Асуулгаар дараах таван мэргэжил эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ.

Ажил, мэргэжил

Санал асуулгын үр дүн

1.

Жижиглэн худалдаа эрхлэлт

26%

2.

Барилгын ажил, гадаа талбайд ажиллах

23%

3.

Үйлдвэрийн ажил

21%

4.

Эмнэлгийн ажил

19%

5.

Дэлгүүрт ажиллах

16%

Ямартай ч дээрх үр дүнгээс харахад жижиглэн худалдаа эрхлэлт нь эрүүл мэндэд сөрөг муу нөлөөтэй ажил мэргэжлийн тэргүүнд бичигдсэн байна.

Нөгөө талаас үзвэл судалгаагаар ажлын байранд хамгийн их санаа зовоож байдаг зүйлс нь:

  • Химийн бодис,
  • Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал,
  • Агаарын бохирдол,
  • Ажлын байран дахь осол, гэмтэл байдаг болох нь тогтоогджээ.
Үүнээс гадна албан газар ажилладаг хүмүүсийн 24 хувь нь удаан хугацааны туршид суух нь биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх шалтгаан болдог гэж тайлбарласан байна.
Муу нөлөөнөөс гарах арга замыг судлаачид зөвлөж байна

Ажил мэргэжилтэй холбогдох эрүүл мэндийн тулгамдсан асуудлаас гарах олон арга зам байдаг. Гэвч хамгийн тохиромжтой шалгарсан арга бол ядаж нэг өдрийг амарч өнгөрүүлэх, аялалд явж, хэн нэгэнтэй ярилцах зэргээр өөртөө анхаарал тавих явдал юм.

Ажлаасаа бага зэрэг хөндийрч, өөртөө амарч, алжаал ядаргаагаа тайлах цаг зав гаргах нь стрессээс сэргийлэх, шинэ санаа, ажлын бүтээмжийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлдэг байна. 

Тиймээс ажил болон амралтаа зохицуулах хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.  

Эх сурвалж: The Huffington Post