Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Импортын барааны гарал үүслийн дүрмийн хэрэгжих хугацааг хойшлуулжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Импортын барааны гарал үүслийн дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоол маргаашаас /2016.10.01/ хэрэгжиж эхлэх байсан.

Гэвч Засгийн газрын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар уг тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ Импортын барааны гарал үүслийн дүрмийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон уг “дүрэм”-д өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна.