Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь НЭГ хувийн татвар төлөх боломжтой болно

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жилийн 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой үйлдвэрлэл эрхэлж байгаа аж, ахуйн нэгжүүдийг ААН-ийн орлогын албан татварыг нэг хувьтай болгохоор тусгасан.

Үүний дагуу өнөөдөр УИХ-д ААН-ын орлогын албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Хэрэв УИХ-аар батлагдвал 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэл эрхэлж байгаа 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол нэг хувийг татвар төлөх боломжтой болно.  Үүнд нийт аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь хамрагдах боломжтой ажээ. Ингэснээр татварын орлого урьдчилсан тооцооллоор 30 орчим тэрбумаар буурах тооцоолол гарсан" гэлээ. 

Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй

  • хүнсний үйлдвэрлэл,
  • хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,
  • барилгын материалын үйлдвэрлэл,
  • газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.