Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Пицца идээд ч жингээ хасаж болно гэдгийг баталжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил “Men’s Health” сэтгүүлд Португалийн судлаачдын явуулсан туршилтын дүн нийтлэгдэж байсан юм.

Түүнд дурдсанаар хүн жин хасахаар хоолны дэглэм барьж байгаа ч дуртай хоол хүнсээ хэрэглэх боломжтой гэжээ. Гол нь хэзээ хэрэглэвэл зохимжтойг судалгаа харуулсан байна.

Хүмүүс жингээ хасахын тулд хоолны дэглэм мөрдөж, дуртай хүнснээсээ татгалздаг нь том сорилт болдог.

Тэгвэл Португалийн судлаачид хүн долоо хоногийн нэг өдөр дэглэмээсээ чөлөөлөгдөж дуртай хоол хүнсээ хэрэглэдэг байхад жин хасах явцад саад болохгүй, харин ч илүү сэтгэл өндөр дэглэмээ үргэлжлүүлдэг гэж дүгнэжээ.

Ингэхдээ тэд долоо хоногт хоолноос авах илчлэгээ 10,500 калориос хэтрүүлэхгүй дэглэм баримталж байгаа хоёр бүлэг хүмүүсийг туршсан байна.

Нэг бүлгийн хүмүүсийг долоо хоногийн Ням гараг бүр дуртай хоол хүнсээ (пицца, зайрмаг...г.м) хэрэглэх эрх чөлөөг олгожээ. Харин нөгөө бүлэгт ингэхийг зөвшөөрөөгүй байна.

Ингэхэд хоёр бүлгийн хүмүүсийн алдсан жинд төдийлөн их ялгаа гараагүй бөгөөд нэг өдрийг чөлөөтэй идэж өнгөрүүлсэн хэсэг нь илүү урам зоригтойгоор дэглэмээ үргэлжүүлж байжээ.

Мэдээж ингэхдээ хэт их идэж болохгүй, долоо хоногийн илчлэгийн нормоо хадгалахыг хичээх хэрэгтэй юм байна.

 

Эх сурвалж: Men’s Health