Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Таны царайлаг харагдах эсэхэд хажууд байгаа хүмүүс нөлөөлдөг

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Саяхны хийсэн жижиг хэмжээний судалгаагаар хүний царай төрхний дур булаам байдал нь хүрээлэн байгаа хүмүүсийн нөлөөгөөр өөрчлөгддөг гэсэн дүгнэлт гарчээ.

Ерөнхийдөө хүний царайлаг эсэхийг үнэлэх хүмүүсийн үнэлгээ тогтвортой байдаг. Харин хажууд нь байгаа хүн харьцангуй царай муутай бол тухайн хүн бүр илүү царайлаг харагддаг байна.

Лондоны Их сургуулийн сэтгэл судлаач Рояал Холлоуэйн тэргүүлсэн судлаачид 40 хүн дээр хийсэн туршилтын үр дүнгээ Psychological Science сэтгүүлд нийтлүүлжээ.

Эхлээд тэд нэг ижил хүний зургийг туршилтанд оролцогчдод үзүүлж дур булаам байдлыг нь үнэлүүлсэн байна. Дараа нь ”царай муутын” зургийг нэмсэн хувилбарыг үзүүлж үнэлүүлэхэд өмнөхөөсөө өндөр үнэлгээ өгч байжээ.

Туршилтанд оролцсон доктор Николас Фюрл “ерөнхийдөө хүний царайны дур булаам байдал тогтвортой байдаг. Та Жорж Клунейн зургийг өнөөдөр үзсэн, маргааш үзсэн ч ижил үнэлгээ өгөх байх. Харин хажууд нь байгаа хүний царай уг үнэлгээнд хэрхэн нөлөөлдгийг энэ туршилт харууллаа” гэж сэтгүүлд тайлбарласан байна.

Энэ үр дүн нь сурталчилгаа, дизайны уран бүтээлчид, хэрэглэгчийн зан төлөвийг судалдаг мэргэжилтнүүдэд хэрэг болно гэж судлаачид нь үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Time.Com