Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт ажлаа хүлээн авлаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, Ц.Түмэнцогтыг томилсон. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ц.Түмэнцогт нь 2011 оноос Женерал Электрик (GE) компанийн Монгол дах суурин төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай. Түүнчлэн Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 1993 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Эрчим хүчний дээд сургууль, 2001 онд Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн их сургуулийг төгссөн, Эрчим хүчний инженер болон Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

  • 2001-2004 онд Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн,
  • 2004-2005 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч,
  • 2005-2006 онд Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх,
  • 2006-2007 онд Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга,
  • 2007-2011 онуудад Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагчаар ажиллаж байжээ.

Гэрэл зургууд: