Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван яамны ТНБД, зарим Агентлагийн дарга ТОДОРЛОО

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан боллоо. Энэ үеэр есдүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын  сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлджээ.

Төрийн Нарийн Бичгийн даргаар:

Өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан

 

Б.Баярсайханыг  /Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын,

 

З.Мэндсайханыг /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,

 

Д.Очирбатыг /УИХ-ын гишүүн асан/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа Хүний эрхийн комисст хүргүүлэхээр болжээ.

Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн,  Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн,  Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлжээ.


ТАЗ-өөс есдүгээр сарын 12-нд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж таван яамны ТНБД-ыг тодруулсан билээ.

Эх сурвалж: ТАЗ