Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь анхны түнш байгууллага

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсний 10 жилийн ой нь тохиож буй Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан захирал Филип Бэннэт тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХасБанканд ЕСБХБ-ны Монголд хэрэгжүүлсэн анхны төслийн хамтран ажиллагч байгууллага хэмээн батламж гардууллаа.

Тодруулбал, ЕСБХБ нь анх 2006 онд Монголын банк санхүүгийн байгууллагуудаас анх удаа ХасБанкинд 5 сая ам.долларын 4 жилийн хугацаатай эх үүсвэр олгож байсан бөгөөд үүнээс хойш хоёр байгууллагын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, Монголын мянга мянган бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн билээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХасБанк жижиг дунд бизнесийг дэмжихэд зориулж ЕСБХБ-аас 49 сая ам.долларын санхүүжилт, мөн бизнес эрхлэгчдийг ханшийн зөрүүний эрсдэлээс хамгаалах зорилгоор 40 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр авч хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоод байна.

Түүнчлэн 2014 оноос ХасБанк эрчим хүчний хэрэглээгээ багасагах болон сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар зорьж буй байгууллагууд, үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүжүүлэх зорилготой Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн үйлчилгээг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж, нийт 9 төсөлд 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд уг төслүүд маань 1 жилд 42.6 мянган мегаватт эрчим хүч хэмнэж, 16.5 мянган тонн хүлэмжийн хийг бууруулж байна.

 

ЕСБХБ нь 65 гишүүн орон, Европын Холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгөтэй олон улсын байгууллага бөгөөд 1991 онд байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар 4,500 гаруй төсөлд 110 орчим тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Мөн тус банк нь ХасБанкны толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн 12.91 хувийг эзэмшдэг голлох хувь нийлүүлэгч юм.

Амьдралд – Ашид хамтдаа

www.ebrd.com                                                                                                   www.xacbank.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.