Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Паралимпийн тамирчид дараагийн олимп хүртэл МОНГОЛдоо хүссэнээрээ ярина

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

СКАЙтел компани Рио 2016 Паралимпээс жүдо бөхийн -60 кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү болон пауэрлифтингийн -88 кг жинд мөн хүрэл медалийн эзэн болсон Э.Содномпилжээ нарыг угтан авч урамшууллаа.  

Хоёр тамирчныхаа амжилтын төлөөх чин сэтгэл, нөр хөдөлмөрийг хүндэтгэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийн хэрэгцээг бүрэн хангах дараа төлбөрт МОНГОЛдоо 70000 багцын үйлчилгээ, Алтан дугаар, болон сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий Samsung Galaxy S7 загварын ухаалаг утсаар мялаалаа. Мөн тэдний дасгалжуулагчдыг МОНГОЛдоо 40,000 багцын 1 жилийн эрхтэй үнэ цэнэтэй дугаар, ухаалаг утсаар урамшууллаа. 

МҮОХ-ны албан ёсны түнш, олимпийн баг тамирчдыг дэмжигч, Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел компани олимпимзийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг бөгөөд Рио-2016 олимпийг дэмжин МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалт болон МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажилласан билээ. 

ОЛИМПИЙГ ӨНГӨЛСӨН МОНГОЛ ТАМИРЧДАДАА БАЯРЛАЛАА!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.