Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн гараг хооронд тээвэрлэх систем яаж ажиллах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
IKON.MN

Өчигдөр танилцуулсан Ангараг гарагийг колоничлох Илон Маскийн төлөвлөгөөнд ITS (Interplanetary Transport System) буюу Гараг хооронд тээвэрлэх системийн талаар дурдсан юм.

Уг системийн ажиллагааг тодорхой харуулсан видео дүрслэлийг SpaceX компани олон нийтэд тараажээ.

Видеонд үзүүлсэн ITS системийн ажиллах дарааллыг үзүүлбэл:

  • Ангарагт хүрэх сансрын хөлөгт 100 хүртэл тооны хүмүүсийг суулгана.
 

 

  • Хөлгийг тойрог замд хүргэх пуужин газраас хөөрнө.
 

 

  • Тойрог замд хүрсний дараа пуужин нь сансрын хөлгөөс салж дэлхий рүү буцна.
 

 

  • Газардсан пуужинд шатахуун цэнэглэгчийг суулган дахин хөөргөнө.
 

 

  • Тойрог замд хүрсэн шатахуун цэнэглэгч Ангараг руу нисэх сансрын хөлөгтэй залгагдаж цэнэглэнэ.
 

 

  • Шатахуун цэнэглэгч дэлхий рүү буцаж сансрын хөлөг Ангарагийг чиглэн хөдөлнө.
 

 

  • Сансрын хөлөг нарны эрчим хүч гаргах хавтангуудаа дэлгэнэ.
 

 

  • Дахин ашиглагдах сансрын хөлөг нь Ангарагийн хөрсөнд бууна.
 

 

  • 80 хоног аялсан хүн төрөлхтний төлөөлөгчид Ангарагт хөл тавина.
 

Илон Маск нэг хүний Ангарагт хүрэх зардлыг $100-$200 мянгын хооронд хүртэл буулгаж чадна гэж амласан.

Хэрвээ та Ангарагт ясаа тавихаас айхгүй бол ийм үнээр 2022 онд буюу 6 жилийн дараа нисэх боломжтой.

40-100 жилийн дотор Ангарагт нэг сая хүнтэй хот бий болно гэж Илон Маск төсөөлж байгаа юм.

ITS-ийн бүрэн видео танилцуулга: