Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 2,000 жилийн харилцаатай Монгол-Энэтхэгийн эрдэм шинжилгээний хурлаас

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Чингис хаан, түүний өв ба Энэтхэгийн соёл” сэдэвт Монгол-Энэтхэгийн хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэхүү арга хэмжээнд хоёр орны Засгийн газрын төлөөлөгчид, их дээд сургуулийн багш профессорууд, эрдэмтэд судлаачид оролцсон юм.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Монголын төлөөлөгчид болон оролцсон нийт хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэн Энэтхэг иргэд амь үрэгдсэнээс үүссэн улс төрийн нөхцөл байдалд Монгол Улсын нийт иргэдийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.

Монгол төрийн их хаан Чингис хааныг Мянганы Манлайлагчаар өргөмжилсөн байдаг. Түүний төрийн ба цэргийн бодлогыг олон өнцгөөс судлан, орчин үеийн олон улсын харилцаанд шинэ өнгө аяс нэмэх боломжууд байгааг эрдэмтэд өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээрээ танилцуулсан юм.

Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа 2,000 гаруй жилийн өмнөөс холбогдож, түүхэн энэ хугацаанд харилцаагаа тал бүрээр өргөжүүлж иржээ. Ижил төстэй соёл, шашинтай ард түмнийхээ хувьд Монголчууд Энэтхэгийн ард түмний бүтээсэн олон талт баялаг түүх, соёлыг эрхэмлэн үздэгийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх цохон тэмдэглэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн 2015 оны төрийн айлчлалын үр дүнд байгуулсан нэг тэрбум ам долларын Зээлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, цаашлаад хүндрэлтэй үед манай улсын эдийн засгийн нөхцөлийг сайжруулахад онцгой ач холбогдолтой үйл явдал болсон билээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг