Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно

ikon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ҮХЦ-ийн байранд

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд

9:30 цагт “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

10:00 цагт Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон Энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хурал 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

124-р цэцэрлэгт

10:00 цагт Чингэлтэй дүүргийн 124-р цэцэрлэгийн өргөтгөлийн дөрвөн бүлгийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Зууны мэдээ “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Олон улсын Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ЭМЯ, ДЭМБ, НЭМХ, Геронтологи, ГБХЗХГ хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нөхцөл байдлын талаар Гэр Хорооллын Дахин Төлөвлөлтийн Холбоо, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө.

MN мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагт “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1,500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар мэдээлэл хийнэ.

Puma Imperial зочид буудалд

12:00 цагт “Амьдралын бэлэг” Chuka & Friends тоглолтын танилцуулга, хэвлэлийн бага хурал болно.

Төрийн ордны Их танхимд

14:00 цагт "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт" болно. Арга хэмжээг БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, орон нутаг, нийслэл, сум дүүргийн ахмад багш нарын төлөөлөл оролцох юм.