Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд iPhone үйлдвэрлээд хэдийг олдог вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Хиллари Клинтон, Дональд Трамп нарын хэн хэн нь Америкийн гадаад худалдааны бодлогыг, тэр тусмаа Хятадтай хийж буй худалдааг шүүмжилж байгаа.

Ялангуяа Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп гадаад орнуудад шилжүүлсэн үйлдвэрлэх ажлуудыг Америкт буцааж авчрах, Хятадын импортын бүх бараанд 45 хувийн татвар ноогдуулах тухай ярьж байгаа юм.

Хэрвээ АНУ-ын дараагийн ерөнхийлөгч Хятадтай худалдааны дайн хийвэл юу болох талаар эдийн засагчид таамаглалаа дэвшүүлж эхэлжээ.

Тухайлбал PIIE (Peterson Institute for International Economics) хүрээлэнгийн судлаачид, хэрвээ ингэвэл “хүч тэнцвэргүй дайн” болох бөгөөд хамгийн их хохирох тал нь Америк гэсэн байна.

Тэд энэ тохиолдолд Хятадын тал ямар хариу арга хэмжээ авч болохыг тооцсоны дотор АНУ-аас онгоц авахаа болих, бараа, үйлчилгээнүүдийг нь худалдаж авахаа зогсоох зэрэг хувилбарууд багтаж байна. Харин эдгээрээс хамгийн энгийн бөгөөд хөнөөлтэй алхам нь iPhone гар утсыг үйлдвэрлэхээ болих гэжээ.

Судлаачдын тооцоогоор нэгж iPhone бүрийн үнийн дүнгээс дөнгөж 4 хувь нь Хятадад үлддэг аж.

Хэрвээ энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Хятадууд зогсоовол хамгийн их хохирол хүлээх тал нь Америк гэнэ.

Тиймээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны үеэр эрс хатуу байр суурь илэрхийлж байгаа ч яг засгийн эрх барих үедээ ийм эрсдэл хийж чадахгүй гэж тэд үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post