Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт буусан Сирийн хоёр иргэнээс болж онгоц 15 цаг саатахаар болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Чингис хаан" нисэх онгоцны буудалд өнөөдөр 11:00 цагийн үед Сирийн паспорттой хоёр иргэн Turkish Airlines-ийн онгоцоор буужээ. Гэтэл манай улсын гаалийн ажилтнууд тэдний нэгийг нь хилээр нэвтрүүлж, нөгөөг нь нэвтрүүлэх боломжгүй гэсэн байна. 

Сириэс ирсэн тус хоёр хүнд ГХЯ-ны албан тушаалтны тодорхойлолт байсныг нь манай хил, гаалийн ажилтнууд хүчингүй гэж үзжээ. 

Хилээр нэвтэрч чадахгүй болсон Сири улсын иргэний бие муудаж /зүрх/ эхэлсэн байна. Монголын талаас онгоцны компанид тухайн хүнийг эргүүлэн тээвэрлэх даалгавар өгсөн боловч нислэгийн аюулгүй байдлын улмаас өвчтэй хүнийг тээвэрлэх боломжгүй гэдгийг Turkish Airlines-ийн онгоцны дарга мэдэгджээ. Иргэний нисэхийн хуулийн дагуу онгоц агаарт байхад зорчигчийн бие муудвал хамгийн ойрын нисэх буудалд зогсох үүрэгтэй байдаг. 

Асуудал шийдэгдэхийг хүлээсний улмаас Turkish Airlines-ийн 12:05 цагт нисэх байсан онгоцны экипажийн цаг дууссан учир шөнийн 02:45 минутад нисэхээр болжээ.