Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэл мэдээллийн ЁС ЗҮЙН өдрүүд тохиож байна

ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн өдрүүдийг олон улсын хэмжээнд Есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Анх сайн дурын хэдэн сэтгүүлч нэгдэн бусдыгаа уриалж байсан нь жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр олон орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон байна.

Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл нь есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа энэ арга хэмжээг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ өдрүүдийн хүрээнд: 

2016.09.28,  Лхагва гараг

11.00-12.00 цаг     Онлайн хэлэлцүүлэг, “Хэвлэл мэдээллийн ёс зүй-таны бодлоор”  Gogo.mn редкацид live явагдана.

Оролцогчид: 

  • МХМЗ-ийн РТВ-ийн Ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар
  • МХМЗ-ийн ССС-ын хорооны гишүүн Д.Нарантуяа
  • Сэтгүүлчдийн төлөөлөл: Х.Мөнхбаясгалан, Г.Улсболд
  • Иргэдийн төлөөлөл: дуучин М.Нарантуяа

2016.09.30, Баасан гараг

21:05 цаг    Нээлттэй хэлэлцүүлэг: “Хэвлэл мэдээллийн ёс зүйг хэрхэн төлөвшүүлэх вэ?” МҮОНТВ-ийн 600-гийн студид

Оролцогчид:

  • Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл
  • Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 
  • “Глоб Интернэшнл төв” ТББ
  • Монголын Улсын Шүүх
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
  • МҮХАҮТ, МХХЗХ зэрэг байгууллагуудын төлөөлөл
  • Сэтгүүл зүйн болон хууль эрх зүйн их дээд сургуулиудын оюутнууд, иргэдийн төлөөлөл, МХМЗ-д гомдол гаргасан иргэд г.м

2016.09.30, Баасан гараг

11.00-13.30        “Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө”хэлэлцүүлэг , ХХЗХ-ын байранд

Оролцогчид: 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, сэтгүүлчид

Энэ өдрүүдээр Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид  та бүхнийг өөрсдийн редакци дээрээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхийг Монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс уриалж байна