Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Харуул занги-2016" тэмцээний II үеийн ялагчид тодорлоо

ikon.mn
2016 оны 9 сарын 27
www.ikon.mn
Зураг зураг

Цахим аюулгүй байдлын “Харуул Занги – 2016” тэмцээний хоёрдугаар шатанд эхний үеэс шалгарсан шилдэг 30 баг “Шинжлэх ухаан мэдээлэл  технологийн үндэсний парк” –д есдүгээр сарын 25 -ны өдөр 3 цагийн турш мэдлэг оюун, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдлөө.

Уг шатны багуудад өгөгдсөн даалгавар нь улсуудын нэрээр нэрлэгдсэн сорилтуудыг гүйцэтгэж Монголын эзэнт гүрний газар нутгийг дүрслэн харуулах зорилготой байсан. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд одоогийн ямар улсууд багтаж байсан тухай мэдлэгийг оролцогчдод таниулах давхар ач холбогдолтой байлаа. Тэмцээний энэхүү шатанд нийт 28 даалгавар өгөгдсөнөөс 24 баг оноо авч, 10 улсыг эзлэн газрын зураг дээр дүрслэн харуулж чадсан байна.

Тэмцээний сүүлийн шатанд шалгарсан багийн нэрс болон оноо:

Багуудын нэрс

Гүйцэтгэл

Оноо

1

SystemArea

41%

1,026

2

#Save Mazaalai

40,9%

1,023

3

Unimedia

37%

926

4

Retards

36,6%

915

5

Ultron

36,6%

915

6

Kerber0s

36,2%

906

7

dadada

32,7%

818

8

Charismatic

32,2%

804

9

Impenetrable CyberSecurity

32,2%

804

10

GC

32,1%

803

Тэмцээний сүүлийн шат 2016 оны 09 дүгээр сарын 29 –ний өдрийн 10:00 цагт Цахим аюулгүй байдлын “MNSEC-2016” уулзалт өдөрлөгийн үеэр “Corprate hotel & convention center” EVENT HALL –д болно.