Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн солигдсон шинэ Galaxy Note 7-д дахин асуудал гарав уу?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Самсунгийн Galaxy Note 7 гар утастай холбоотой дуулиан намжих болоогүй бололтой.

АНУ-д зарагдсан нэг сая орчим Galaxy Note 7 утасны тал хувийг сольсон тухай тус компани өнгөрсөн Баасан гарагт мэдээлсэн юм.

Үүнтэй зэрэгцээд Өмнөд Солонгосын зарим хэрэглэгчид солиулсан шинэ Galaxy Note 7 утастай холбоотой гомдол гаргаж эхэлжээ.

Өмнөд Солонгосын YTN мэдээллийн суваг шинэ Galaxy Note 7 утас ихээр халж, баттерейгаа түргэн дуусгадаг гэсэн гомдол ирэх болсныг мэдээлсэн байна.

Энэ асуудлаар Самсунг компанийн төлөөлөгч хариулахдаа дээр дурдагдсан асуудал нь “баттерейтай ямар ч холбоогүй” гээд “үйлдвэрлэлийн явцад цөөн хэсэг утсанд” үүссэн доголдол гэж Wall Street Journal сэтгүүлд ярьжээ.

Apple-ийн iPhone 7 утсыг зах зээлд гарахаас өмнө амжиж шинэ гар утсаа хэрэглэгчдэд хүргэхээр яарсан Самсунг компани чанарын хяналтаа сулруулсан байж магадгүй талаар Блүүмберг мэдээлж байсан юм.

Одоогоор АНУ зэрэг гадаад зах зээлүүдэд ийм тохиолдол илрээгүй байгаа нь үнэхээр цөөн тооны бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн явцад үүссэн согог байж магадгүй байна.

 

Эх сурвалж: Mashable