Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд Харь гарагаас ирэх дохиог хайж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт харь гарагаас ирэх дохиог чагнах дэлхийн хамгийн том радио телескоп Хятадад ажиллаж эхэллээ.

Өмнөд Хятадын Гуйжоу мужид орших FAST (Five-hundred-meter Aperture Spherical Telescope) нэртэй уг байгууламж нь 500 метрийн диаметртэй ба өмнө нь хамгийн томд тооцогддог байсан Пуэрто Рикогийн 305 метр диаметртэй Аресибо телескопоос аваргын титмийг булаасан юм.

Таван жилийн хугацаанд $180 саяар босгосон уг телескоп нь тус бүр 11 метрийн урттэй 4,450 ширхэг хавтангуудаас бүрддэг.

Астрономичид FAST телескопоор Сүүн зам болон бусад галаксигаас ирэх дохиог бүртгэн чагнах ба өөр гарагийн соёл иргэншилтэй холбоо тогтоох зорилготой.

Зөвхөн цаг, мөнгөнөөс гадна Хятадын эрх баригчид энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 9,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, зохих нөхөн төлбөрийг олгосон юм.

Ням гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин FAST телескопыг байгуулсан эрдэмтэд, судлаачдад мэндчилгээ илгээж, харь гарагийг тандан судлах ажилд нь амжилт хүссэн байна.

 

Эх сурвалж: CNET