Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улс, БНСУ-д тус тус айлчилна.
Гадаад харилцааны сайд айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нартай яриа хэлэлцээ хийж, Засгийн газрын гишүүд, парламентын бүлэг, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ.
Гадаад харилцааны сайдын Япон Улс, БНСУ-д хийх айлчлал нь манай улсын “гуравдагч хөрш” орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг дорвитой өсгөх, хилийн чанад дахь манай иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.