Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 3-нд нээлтээ хийх гэж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын чуулган эхлэх хугацааг аравдугаар сарын 1-нд хэмээн заасан байдаг ч энэ өдөр амралтын өдөр таарч байгаа тул Даваа гарагт буюу аравдугаар сарын 3-нд эхлүүлэхээр болжээ. 

Үүнтэй холбоотойгоор намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай УИХ-ын даргын захирамж гарсан байна. Уг захирамжид дурдсанаар: 

-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, 

-Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, 

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 20 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.

Мөн ээлжит бус чуулганаар хууль санаачлагчид нь буцаасан таван хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон байна.