Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тулааны тэмцээнд анх удаа оролцсон М.Баярмаа Японы тамирчинг ялжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо болон Японы “Deep” Тулааны Урлагийн Клубын хамтран зохион байгуулсан холимог тулааны тэмцээн амжилттай өндөрлөжээ.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол болон Японы шилдэгт тооцогддог тус бүр долоон тамирчин оролцсон юм. Тэмцээний үр дүн:

  1. А.Ууганбаяр, Ochi Haruo нар тулалдаж шүүгчдийн саналаар Ochi Haruo ялалт байгуулсан.
  2. Б.Азжавхлан, Kazuhide Shiro нар тулалдаж шүүгчдийн саналаар Б.Азжавхлан өрсөлдөгчөө буулган авсан.
  3. Nakamura Daisuke, Амарсанаа нар тулалдаж 3-р round-д 03:10 секундэд Ц.Амарсанаа хүнд цохилтоор буулган авсан.
  4. Т.Ганбаяр, Sakai Ryo нар тулалдаж 2-р round-д 4:38 секундэд босоогоос боолт хийж Т.Ганбаяр өрсөлдөгчөө буулган авсан. 
  5. Пүрэв, Shimabukuru Chikara нар тулалдаж 3-р round-д 4:19 секунтэд О.Пүрэв боолт хийж ялалт байгуулсан.
  6. Амартүвшин, Shimoishi Kota нар тулалдаж шүүгчдийн саналаар Shimoishi Kota ялалт байгуусан байна.
 
Үзэгчдийн сонирхолыг татаж байсан эмэгтэйчүүдийн төрөлд Nagano Mika болон М.Баярмаа нар хүч үзсэн бөгөөд илт давуу байдлаар Монгол Улсын тамирчин М.Баярмаа өрсөлдөгчөө буулган авчээ. 

Тэмцээний үеэр чансаа ахиулах Кикбоксын 60кг жинд П.Yүрийнцолмон, У.Сүхмягмар нар тулалдаж 2-р үед хүнд цохилтоор П.Сүхмягмар ялалт байгуулжээ.