Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагаан хадаг" УСК үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Рио-2016 олимпын наадмын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Хүлэгү Пикчерс”-ийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэж буй "Цагаан хадаг" УСК есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тамирчин хүний нөр их хөдөлмөр, үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг харуулсан тус уран бүтээлийн найруулагчаар ҮргээлэгБодлын хулгайчLovers зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын кино урлагт томоохон байр суурийг эзлээд буй найруулагч Ж.Сэнгэдорж ажилласан юм.

 

Тус уран бүтээлийн талаар найруулагч Ж.СэнгэдоржНомуунзул зохиолч маань асар их алсын хараатай, зөн бэлгэтэй хүн юм. Риогийн олимпод амжилт гаргана гэдгийг жилийн өмнөөс олж харж энэ уран бүтээлийн үйл ажиллагаа эхэлсэн.

Бид энэ уран бүтээлээрээ спортод амжилт гаргасан бүх л хүмүүсийн дотоод сэтгэл зүйг алдалгүй гаргаж, харуулахыг хүссэн юм. Бодит хүний амьдралаас, хажууд байгаа хүний амьдралаас сэдэвлэж кино хийнэ гэдэг асар хэцүү.

Дэлхийн хэмжээний том тамирчны амьдралаас сэдэвлэж кино хийж, тэр хүн нь хажууд зөвлөгөө өгөөд оролцож байна гэдэг бол бидэнд асар хүнд хариуцлага болж байсан. Ер нь Монгол хүн бол угаас дайчин эрэмгий. Тэр болгон энэ киноноос харагдана гэж бодож байна” гэв.

Киноны гол дүр буюу Сумъяагийн дүрийг залуу жүжигчин Т.Жинжмаа бүтээсэн бол туслах дүрүүдэд Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тогложээ. 
 

Харин кино зохиолыг Т.Номуунзул бичиж, кино продюсерийн үүргийг давхар гүйцэтгэсэн юм. Энэ талаар уг киноны зохиолч Т.Номуунзул “Анхны кино зохиол үзэгч олонд хүрэх гэж байгаа учраас баяртай байна. Гэхдээ хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг тал дээр бага зэрэг санаа зовниж байна.

Киноны хувьд мэдээж тамирчин хүн, дээрээс нь олмипын амжилт гаргасан тамирчин хүнийг энэ гаргах гэж оролдсон. Гаргаж ирж чадсан гэж бодож байгаа.

Тамирчин хүн өөрөө анх спортыг сонгож байгаа, спортын төлөө маш их золиос гаргаж байгаа, тэдгээрээс гадна маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг гээд тэр бүх зүйлийг гаргахыг хичээсэн байгаа.

Харин тамирчын Сумъяагийн хувьд өөрөө маш эрч хүчтэй, дайчин, зорилгодоо тууштай байж чаддаг эмэгтэй байсан учраас, дээрээс нь эмэгтэй хүний хувьд хүний сэтгэлийг татсан зүйл харагдсан учраас Сумъяаг сонгосон. Үүнийг киног үзээд ойлгох байх гэж бодож байна” хэмээн тайлбарлалаа.

 

Мөн энэ тухай жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа "Миний амьдралаас сэдэвлэсэн кино удахгүй гарах гэж байна. Би бас тэсэн ядан хүлээж байна. Зохиолч Номуунзул эгчтэй анх 2015 оны арван нэгдүгээр сард уулзаж байсан юм.

Анх надад миний амьдралаар сэдэвлэсэн УСК хийвэл ямар вэ гэж асуухад хэн хүний амьдралд тохиолдохгүй зүйл байсан учраас баяртай хүлээж авсан. Үүний хажуугаар удахгүй олимп болох гэж байсан болохоор илүү их тэмцээндээ ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх хэрэгтэй гэж бодож байсан" гэлээ.

Кино зохиол нийт дөрвөн сарын турш бичигдэж энэ оны гуравдугаар сард дуусч, зураг авалт тавдугаар сард эхэлж долдугаар сард дууссан байна. “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлт есдүгээр сарын 28-ны 18:00 цагаас "Тэнгис" кино театрт болох юм.

Киноны зураг авалтын үеийн фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг