Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ORSAY БРЭНДИЙН АЗИ ДАХЬ АНХНЫ САЛБАР УЛААНБААТАР ХОТОД НЭЭГДЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 27
Сурталчилгаа
 

1975 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Orsay фэйшн брэндийн Ази дахь хамгийн анхны салбар 3-р хороололд 2016.9.24-ний өдөр нээгдлээ. Улаанбаатар хот дахь уг салбар нь Жулиа 2020 буюу 2020 оны худалдааны чиг хандлага, өнгө аясыг илэрхийлэхүйц орчин үеийн концепцитойгоор интерьер, экстерьер заслаа шийдсэн тул үйлчлүүлэгч бүрт тав тух, тааламжтай мэдрэмжийг төрүүлж чадна.

Аль ч төрлийн загвар дизайны мэдрэмжтэй бүсгүйчүүдийн хүсэл сонирхолд нийцэх өргөн сонголт, чанарыг боломжийн үнээр хүргэдэг нь Orsay брэндийн бусдаас ялгагдах онцлог ажээ.  Та тус дэлгүүрт зочилсноор өдөр тутмын, ажил хэрэгч, гоёлын хувцаснууд, жинс коллекци болон төрөл бүрийн цүнх, малгай ороолт, акксэсуаруудыг олон төрлийн тансаг үнэртний хамт худалдан авах боломжтой.

 

Уг үйл ажиллагааг эхлүүлэн Orsay брэндийн франчайз эрхийг эзэмшигч Креско Гилато компаний удирдлагууд нээлтийн үгийг хэлж, тууз хайчлав. Мөн энэ үеэр 3 охин хамтлаг ая дуугаа өргөхийн хамт Монгол модель агентлагийн загвар өмсөгчид тус брэндийн Намар, өвлийн коллекцоос танилцуулсан нь олны харааг булааж байлаа.

 

Шинэ салбар нээгдэж буйтай холбоотойгоор зөвхөн Монгол бүсгүйчүүддээ зориулан “Нэг дор 2 бараа худалдан авбал хоёр дахь барааны үнийн дүнгээс 30%-ийн үнийн хямдрал авах” онцгой боломжийг 9.30 өдрийг дуустал олгож байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл OrsayMongol фэйсбүүк хуудсаар зочлоорой.

 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.