Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Холимог тулааны дэвжээн дээр Монгол Улсаас анх удаа ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН гарах гэж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо болон Японы “Deep” Тулааны Урлагийн Клуб хамтран холимог тулааны томоохон тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд оролцох Монгол, Японы тамирчид өнөөдөр жин үзэх хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд хоёр улсаас чансаа өндөртэй, шилдэгт тооцогддог тус бүр долоон тамирчин оролцож, тулалдах юм байна.

 

Тэмцээний талаар MGL-1 Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбооны гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр “Энэ удаагийн тэмцээн Япон улсын "Deep" холбоотой хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Үүнээс гадна анх удаа Монгол Улсаас холимог тулааны дэвжээн дээр эмэгтэй тамирчин гарч тулалдах гэж байна.

Мөн өөр нэг онцлог гэвэл хамгийн зэрлэгт тооцогддог UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд энэхүү тэмцээнд зөвшөөрөгдөж байгаа. Энэ удаад ганц хориглосон зүйл бол дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх техникүүд л байна. Бусад бүх техник зөвшөөрөгдсөн байгаа.

Тэмцээний үеэр ямар нэгэн байдлаар цаг сунгахгүй, таван минутын хугацаатай гурван үе тоглоно. Үүгээр ялалт, ялагдал шууд шийдэгдэнэ” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсаас анх удаа холимог тулааны тэмцээнд оролцож буй эмэгтэй тамирчин М.Баярмаа БНСУ-ын Чонжү хотноо саяхан зохион байгуулагдсан Дэлхийн Тулааны Их Наадамд Жиу Жицугийн эмэгтэйчүүдийн Файтинг төрөлд аврагалаж, Неваза төрлөөр хүрэл медаль хүртэж байсан юм. Холимог тулааны уг тэмцээнд манай тамирчин М.Баярмаа Япон улсын тамирчин Нагано Микатай тулалдах юм.

 

Мөн тэмцээний талаар Японы “Deep” Холбооны ерөнхийлөгч Саэки Шигэрү “Манай “Deep” Тулааны Урлагийн Клуб байгуулагдаад 15 жил болж байна. Монголд анх удаа тэмцээн зохион байгуулах гэж байна.

Бид Японоос хамгийн сайн тамирчдаа дагуулж ирсэн байгаа. Сэтгэгдэл өндөр байна.

Уг нь бид Монгол талаас шинэ тамирчдыг тэмцээнд түлхүү оруулна гэж бодсон. Гэтэл дандаа Япон улсад тулалдаж байсан сайн тамирчид байна. Гэхдээ ямартай ч сайхан тэмцээн болно гэж бодож байна” гэлээ.

Тэмцээн маргааш буюу 2016 оны есдүгээр сарын 24-ний 17:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох юм. Мөн тэмцээний үеэр манай улсаас оролцож буй долоон тамирчнаас гадна Кикбоксын дөрвөн тамирчин чансаа ахиулах тулаан хийх юм байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг