Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цэцэгсүрэн: Гоо сайхны суурь нь давхраа хийлгэх, сормуус суулгах биш...эрүүл, залуу АРЬС гэж би хэлнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бүсгүйчүүдийн хамгийн их анхаардаг гоо сайхан, арьс арчилгааны асуудлаар ярихаар олон жилийн туршлагатай Ц.Цэцэгсүрэн гоо сайханчийг зорилоо.

Тэрбээр энэ салбарт 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд Монгол бүсгүйчүүдийн сайн мэдэх Ejris 2 гоо сайхны салоныг үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж байна.


-Ejris гоо сайхны салон хэзээ байгуулагдсан бэ. Салон байгуулагдсан түүх, хамт олныхоо талаар мэдээлэл өгөөөч?

-Манай салон 2005 онд байгуулагдсан. Анх Ejris салоны Д.Энхтуяа эгчтэй ярилцаж тус брэндийн бүтээгдэхүүнийг үйлчилүүлэгчиддээ хэрэглэж эхэлснээр Ejris 2 нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Бид арьс арчилгаа, бүтээгдэхүүн, шивээс, үсчин, маникюр зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс үйлчлүүлэгчиддээ хүргэхийг зорьж явдаг. Эхний салбар маань хүмүүсийн сайн мэддэг Хүнсний 20 дугаар дэлгүүрийн хажууд байрладаг.

Одоо үйл ажиллагааны чиглэл илүү өргөсөж, “Ejris Spa” нэртэйгээр хоёр дахь салбараа “Хурд”-ын Рапид Харш хорооололд нээгээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Хоёр дахь салбарын онцлог нь үйлчлүүлэгчиддээ VIP үйлчилгээ үзүүлэхээс гадна саун, жакуззитай. Мөн үсчин, маникюр, педикюр, лазер эмчилгээ зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна.

Манай салоны гол давуу тал нь арьс арчилгаан дээр суурилдаг. Арьсны оношилгоо, батганы цэвэрлэгээ, сэвх, үрчлээ арилгах чиглэлээр үйлчлүүлэгчдийн үнэлэмж маш өндөр байдаг.

-Танай үйлчилгээнд үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Гол шалтгаан нь оношилгоо, эмчилгээ, бүтээгдэхүүн гурав юм. Үүн дээр тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэнэ. Зөв оношлоод эмчилгээгээ зөв хийвэл үр дүн сайн гарна. Манай оношилгоо, эмчилгээ Хятадын уламжлалт анагаах ухаан дээр суурилдаг. Бид арав гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа Ejris брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгож байгаа. Ejris нь АНУ, БНХАУ-ын хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.

Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж буй гоо сайханчдыг тодорхой хэмжээнд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, шинэлэг мэдээ мэдээлэл өгч байдаг нь үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлж байдаг. Би салоныхоо үйл ажиллагаанд маш сэтгэл хангалуун байдаг. Учир нь манайх арьсны орчин үеийн анагаахын арга барилаар оношлогддоггүй, илэрдэггүй оношыг гаргаж ирж чадна.

Үйлчлүүлэгчдийг зөв оношилж, чиглүүлж өгвөл тэд цаг, мөнгөө хэмнэж, хүссэн үр дүндээ хүрдэг гэж боддог.

"Сорви яг анх байсан шигээ эдгэхгүй ч лазер эмчилгээний тусламжтайгаар 70-90 хувьтай эдгэнэ"

-Таныг зорьж ирсэн ихэнх үйлчлүүлэгчид арьсны ямар асуудалтай байдаг вэ?

-Батга хамгийн том асуудал байдаг. Батга дотроо маш олон янз. Манайд ирж байгаа үйлчлүүлэгчид маш олон төрлийн эм ууж, эмнэлгээр яваад төдийлөн сайн үр дүнд хүрээгүй байдаг.

Тэгвэл энэ асуудлыг манай салон төгс эмчилснээр үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. 

-Арьсны эмчилгээ, тэр дундаа батганы асуудалтай хүмүүс хэдээс хэдэн насныхан байна вэ?

-Үрэвсэлтэй батга нь өсвөр наснаас 40 орчим насныханд түгээмэл гардаг. Олон жилийн үрэвсэлт арьсны өвчлөлтэй явсан хүмүүс байна. Тийм хүмүүс 40 гарсан насныхан байдаг. Батгашилт хүний гоо сайхан маш сөргөөр нөлөөлдөг зүйл л дээ. Олон жилийн батганы өвчнөөс сална гэдэг маш сайхан байх нь мэдээж. Хоёрдугаарт залуудаа батгашилт ихтэй байсан учраас эдгэсний дараа нүүрэндээ сорвитой болсон хүмүүс бий. Тэд батганаас болж насан туршдаа сорвитой явж байгаа гэсэн үг л дээ.

-Танайх батганы сорвитой хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ. Ер нь аливаа сорви арилдаг уу?

-Манай лазерын эмчилгээ сорви эдгээхээс гадна, үрчлээ арилгана, арьс чангална, пудр кремийн хордлого тайлна, хацрын улаан арилгана. Сорви эдгээнэ гэдэг ойлголт эрт үед ховор байлаа. Манайд олон гоо сайхны салон байдаг ч сорвийг итгэлтэйгээр арилгадаг нь маш цөөхөн бий. Олон бүсгүйчүүд үүнээс болж итгэл үнэмшилгүй болчихсон ирдэг. Одоо би нэлээн ам бардам хэлж чадна. Манай лазер эмчилгээ хүмүүст маш сайн үр дүн харуулдаг.

Үүнд миний ажлын туршлага, тоног төхөөрөмж зэрэг олон хүчин зүйлс нөлөөтэй. Арав гаруй жил лазер эмчилгээ хийснийхээ хувьд хэлэхэд лазер бол шинжлэх ухааны үндэслэлтэй, шалгарсан арга.

-Эмчилгээгээ үр дүнтэй байлгахын тулд юу чухал вэ?

-Хамгийн гол нь эмчилгээгээ бүрэн хийлгэх ёстой. Хүн өвчин тусаад эмээ дуустал нь ууж байж эдгэдэг шиг сорвио гүйцэд эдгээхийн тулд эмчилгээгээ дуустал хийлгэж, өөрөөс шалтгаалах гамыг зөв хийж, гоо сайханчийн хяналтад байж үр дүнг нь харах хэрэгтэй. Тэгээгүй байж үр дүнтэй үйлчилгээ биш гэдэг ойлголт авчихдаг.

Сорви яг анх байсан шигээ эдгэхгүй ч 70-90 хувьтай эдгэнэ. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Гэмтлийн, ослын, мэсний, батганы гээд янз бүрийн сорви бий. Ялангуяа гоо сайхны мэс заслын сорвитой эмэгтэйчүүд их болсон.

 
Үйлчлүүлэгчийн үр дүн

Олон жил болсон ч давхраа нь суудаггүй, өөрийн юм шиг харагддаггүй эмэгтэйчүүд их бий. Тэгвэл тэдний сорвинд лазер эмчилгээ хийхэд давхраа нь өөрийн мэт суугаад эдгэчихдэг. Лазераар эдгэрэлтийг нь түргэсгэж байна гэсэн үг.

Эмчийн ур чадвар, өөрийн болгоомжгүй байдал, арьсны чанараас болоод гоо сайхны мэс заслын сорви нь эдгэхгүй, өөрийнх нь хүссэн шиг болоогүй, сэтгэл санаагаар унасан эмэгтэйчүүд их байдаг л даа. Тийм эмэгтэйчүүд мэс заслын эмчид хандахын өмнө болон дараа гоо сайханчтай уулзаж байвал их зүгээр. Учир нь мэс засал нэг өөр. Гоо зүйн асуудал нэг өөр.

"Эмэгтэйчүүд мэс заслын эмчид хандахын өмнө болон дараа гоо сайханчтай уулзах хэрэгтэй"
 

-Тэгэхээр нүүрэндээ мэс хүргэхээс өмнө гоо зүйн талаасаа зөвлөгөө авч, сайн судлах хэрэгтэй гэсэн үг үү?

-Эмч чамайг давхраа хийлгэмээр байна гээд очвол хийгээд л өгнө. Яагаад гэвэл чи хүссэн учраас. Гэхдээ давхраа хийлгэвэл чи байгаагаасаа илүү гоё болно эсвэл муухай болно. Үүнийг гоо зүйн талаас нь хардаг хүмүүс бол гоо сайханчид.

Хүн болгон давхраа хийлгэх гээд туйлшраад байна. Гоо сайханчийн нүдээр харахад хүн заавал хөмсгөндөө шивээстэй, давхраатай, урт сормуустай байж гоё харагддаг юм биш. Сүүлийн үед мэс засал өндөр түвшинд хөгжиж байгаа ч нүүрний асуудлаа засах маш амархан арга бий. Нэг нь будалт, нэг нь арьс арчилгаа.

Мэс засалтай дүйцэхүйц хэмжээний үр дүн үзүүлэх нэг арга нь лазер эмчилгээ. Лазер эмчилгээнд орсноор нүүрэндээ нэг ч тариа хийлгэж мэс хүргэхгүйгээр арьсны бүх төрлийн эмгэгийг /үрчлээ арилгах, сорви, сэвх, нөсөө толбо арилгах гэх мэт/ эмчлэх боломжтой байна. Лазер эмчилгээ хийлгэснээр мэс хүргэлгүй нүүрний хамгийн зөв V хэлбэрийг тодотгох боломжтой.  

Байгалиасаа заяасан унаган төрхөө тэр чигээр нь хадгалж үлдвэл их сайхан. Жинхэнэ Монгол төрхийг өөрөөсөө хайж гоо сайхнаа тодотгох хэрэгтэй. Үнэхээр давхраа хийлгээд гоё болчихсон хүмүүс байдаг. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол хэтэрхий туйлшраад хэрэггүй. Жорыг нь тааруулах хэрэгтэй.

-Мэдээж унаган төрх гэдэг хүний хамгийн том онцлог. Тэгвэл мэс хүргэхгүйгээр өөрийнхөө царай төрхөнд сэтгэл хангалуун болох ямар арга байна вэ?

-Манай салон хүмүүсийн хийлгэдэг хөмсөгний шивээс, контур, уруул зэргийг бүгдийг нь хийдэг. Гэхдээ гоо сайхны суурь нь хүний арьсанд бий. Харин давхраа, сормуус, шивээс, контур бол сайхан арьсыг хачирлах хачир л гэсэн үг.  Гэхдээ үүнийг маш чанартайгаар хийлгэх хэрэгтэй. 

Та арьсаа өдөр тутамдаа арчилж байх ёстой. Бас арьс хүний эрүүл мэндээс шууд хамаарна. Товчоор бол хүний арьсыг хараад л эрүүл мэнд, амьдралын хэв маягийг мэдэж болно.

Нөгөө талаас арьсаа арчилдаггүй, буруу арчилдаг хүмүүс их бий. Эдгээр хүмүүст манай салон бүрэн тусалж чадна.

-Арьс арчилгааны хувьд хүмүүсийн гаргадаг нийтлэг төөрөгдлийг та хэлээд өгөөч?

-Хамгийн түгээмэл алдаа нь бүтээгдэхүүнээ зөв сонгож чаддаггүй. Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэчихвэл миний арьс гоё байна гэж боддог. Үнэндээ Монгол хүмүүсийн онцлог гэж их бий.

Уур амьсгал, идэж байгаа хоолноосоо шалтгаалаад үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сэтгэл санаанд тань нийцдэггүй бол ойролцоо уур амьсгалтай орнуудын бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.

Манай Монгол орон импортлогч учраас гаднаас орж ирж буй бүтээгдэхүүнүүд Монгол хүний бие организмд зориулагдсан биш байдаг. Тэгэхээр импортоор орж буй барааны сонголтыг өөрийн арьсанд тохируулан мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр зөв сонгох хэрэгтэй.

Дараагийн том алдаа бол улирал бүр гоо сайхны бүтээгдэхүүнээ сольдоггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн улирлын чанартай байдаг. Өвлийн цагаар дан усан суурьтай тос түрхээд байвал арьс тэжээлийн дутагдалд орно. Сэрүүний улирал эхлэхээр хүмүүс арьсаа ойлгохоо байдаг. Яагаад гэхээр өөрсдийнх нь хэрэглэж байсан бүтээгдэхүүн өөрт нь таарахгүй байгаа юм шиг санагдаж эхэлнэ. Тийм учраас нэмэлтээр мэргэжлийн арьс арчилгаа заавал хийлгэх ёстой. 

-Танай Ejris гоо сайхны салон ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Хэрэглэгчдэд хамгийн эрэлттэй байдаг танилцуулаач?

Ejris

Америк, Хятадын хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүн. Ургамлын гаралтай. Он удаан жил шалгарсан бүтээгдэхүүн гэж хэлж болно. Ялангуяа батганы эмчилгээнд их сайн. Мөн харшил засдаг. Харшил химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэснээс болж үүсдэг. Тэгвэл олон жилийн турш харшлын асуудлыг шийдэж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

 

 

Renawale

Швейцарийн технологиор Хятадад Азийн шар арьстай хүмүүст зориулж гаргасан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

Хятадын гоо сайхны бүтээгдэхүүн Монголчуудын арьсны онцлогт тохирдог. Учир нь уур амьсгал ойролцоо. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлснээр манай үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байгаа. 

 

 

Tap14

Солонгост сүүлийн үед эрэлттэй байгаа нано технологиор хийгдсэн бүтээгдэхүүнүүдийн нэг.

Гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах ёстой эрдэс бодисыг дангаар нь савлачихсан гэсэн үг. Олон бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд л арьсны эмгэгийг засч байдаг. 

Нано технологиор хийгдсэн учир уг бүтээгдэхүүн арьсны гүнд очиж нөлөөлдөг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэх тусам улам булбарай, дахин төрсөн мэт болгодог онцлогтой.

Энэ бүтээгдэхүүнийг олон жил хэрэглэсэн хүмүүс яваандаа нүүрээ будах шаардлагагүй, өөгүй, өнгөлөг , гэрэлтсэн, залуу арьстай болдог.

 

 

-Хүйтний улиралд арьс арчилгаандаа хэрхэн анхаарах вэ?

-Хүйтний улиралд арьс хуурайшиж, тэжээлийн дутагдалд маш их ордог. Тиймээс мэргэжлийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай. Улирлын солилцоог давах үед арьс арчилгааны курс эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөе. 

Дээрээс нь арьс арчилгааны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм.

-Үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.