Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Налайхад ХИЙМЭЛ ДАГУУЛ хөөргөлөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Хиймэл дагуул-Бидний гараар” сэдэвт “Кансат” тэмцээн өнөөдөр Налайхын нисэхийн цэргийн ангийн дэргэд боллоо.

Уг уралдаан нь өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол өнөө жил хүрээгээ тэлэн, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцож манай МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнуудтай сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо.

“Кансат” (can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай) буюу лаазанд багтах хэмжээний жижиг хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдөө зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг. Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан, сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладгаараа ач холбогдолтой.

2012 оны долоодугаар сард Испани улсад зохион байгуулагдсан олон улсын “Кансат” тэмцээнд МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг анх удаа оролцож, алт, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан түүхтэй.

“Монголын үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнийг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

“Кансат” тэмцээнээс хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг