Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

FIFA-ийн стандарттай хөлбөмбөгийн стадион Улаанбаатарт баригдах нь

ikon.mn
2016 оны 9 сарын 13
Барилга.МН
 

Улаанбаатар FIFA-ийн стандарттай 15,000 хүний суудал бүхий хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй болох нь. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг “Аркетайп Монголиа” ХХК гаргаж дуусчээ. 


Цэнгэлдэх хүрээлэнгийн байршил нь хотын төвд ойрхон бөгөөд нийт 33,340м2 талбайг хамрах юм. Талбайн эргэн тойронд Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Бейсболын талбай, Олимпын Хороо гэх мэт өөр бусад спортын байгууламжууд байрлана.

Мөн худалдаа, оффис, зочид буудал, энтертайнмент зэрэг олон нийтэд зориулагдсан бүхий л үйлчилгээтэй байхаар төлөвлөгджээ.

Төв замд ойр байрлах энэхүү олон талт ашиглалттай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилга нь гаднаасаа хэд хэдэн орцоор хуваагдсан блокуудын нийлбэр мэт харагдана.

/ЗУРАГНУУД ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Цогцолборын хамгийн их талбай эзэлж буй хэсгүүд болох оффис, зочид буудал, тамирчдын байрлах хэсэг, академи, усан бассейн, VIP хэсэг, Олимпын танилцуулах хэсэг болон олон талт ашиглалттай спортын танхим зэргийг хөгжүүлэх аж.

Мөн гүйлтийн зам, атриум, шат, пандус зэргээр Плаза болон хөлбөмбөгийн талбайтай холбогдож, хөдөлгөөний чөлөөтэй урсгал, эргэлттэй байхаар төлөвлөсөн байна. 

Ингээд хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслөөс таницуулж байна.

Барилгын нийт хэмжээ: 131,436м.кв (газар дээрх талбай 81,103м.кв, газар доорх талбай 50,333м.кв)

 
 
 
 
 

 

Зураг