Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд гадаадын аль оронд очиж суралцдаг вэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гадаадын их, дээд сургуульд суралцах залуусын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Мөн хүүхдэдээ багаас нь чанартай боловсрол эзэмшүүлэх зорилготой эцэг эхчүүд ч хүүхдүүдээ гадаадад сургах нь ихэссэн.

Одоогийн байдлаар гадаадын орнуудад Монгол Улсын 47,132 иргэн суралцаж буйгаас 15,208 нь 18 хүртэлх, 31,924 нь 18-аас дээш настай байгаа гэх мэдээллийг ГХЯ-аас өглөө.

Графикаар үзүүлбэл,

Насанд хүрсэн суралцагчид 18-аас доош насны суралцагчдаас хоёр дахин их байгаа ч АНУ болон БНЧУ-д суралцагчдын дийлэнх нь 18 хүртэлх насныхан.

Монголчууд хамгийн их АНУ-д суралцаж, хоёр, гурав, дөрөвдүгээрт Азийн улсууд болох БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс багтаж байна.

Улс

Суралцаж буй оюутны тоо

Нийт

0-18

18-с дээш

1

АНУ

6,500

3,500

10,000

2

БНХАУ

415

7,924

8,339

3

БНСУ

2,902

5,061

7,963

4

Япон улс

1,185

5,405

6,590

5

Канад улс

960

1,570

2,530

6

ОХУ

112

1,824

1,936

7

ХБНГУ

742

950

1,692

8

ИБУИНВУ

634

900

1,534

9

БНЧУ

1,300

86

1,386

10

Казахстан улс

148

743

891

11

Бусад

310

3,961

4,271

 

НИЙТ

15,208

31,924

47,132