Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7 Plus 3.3 сая төгрөгт хүрч, Note 7 буцаан татагджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 21
IKON.MN
Зураг зураг

-Тэди төвөөс бэлтгэсэн сурвалжлага-

2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгч Apple компани iPhone 7, iPhone 7 Plus гар утсаа зах зээлд танилцуулсан билээ. Худалдаанд гараад хоёр долоо хоног болж буй гар утаснууд Монголын гар утас худалдааны хамгийн том зах Тэди төвд худалдаалагдаж эхэлжээ.

Энд одоо 4-5 газар л iPhone 7 ирсэн тухай нэгэн худалдаа эрхлэгч мэдээллээ. Үнэхээр л цөөн тооны газар орж ирсэн харагдаж байв. Тэди төвийн худалдаачид iPhone-ын цувралыг шинээр гармагц л Хонг Конгоос худалдан авдаг аж. Нэгэн худалдагч “Хонг Конгоос жинхэнэ оригиналь утаснууд орж ирдэг. Одоо iPhone угаасаа хулхи байна гэж байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Үнийн хувьд

 

 

iPhone 7 32GB хэмжээтэй нь 1,950,000 төгрөг

iPhone 7 128 GB хэмжээтэй нь 2,250,000 төгрөг

iPhone 7 Plus 32GB хэмжээтэй нь 2,350,000-2,400,000 төгрөг

iPhone 7 Plus 128 GB 3,250,000-3,300,000 төгрөг байна.

Гэхдээ iPhone 7 Plus 32 GB Matte Black их эрэлттэй байгаа тул гурван сая төгрөгт хүрчээ. Энэ нь Silver, Rose gold болон Gold өнгөтэй ижил төрлийн утаснаасаа даруй 600 мянган төгрөгөөр илүү үнэтэй байна гэсэн үг.

Мөн шинээр гарсан iPhone 7 Plus Jet Black буюу гялгар хар гадаргуутай утас Монголд хараахан орж ирээгүй байгаа ажээ. “Jet Black өнгө нь цаанаасаа тасарсан байгаа” гэж нэгэн худалдагч хэлсэн юм.

iPhone 7 энэ удаад 32GB, 128GB, 256GB хэмжээтэй гарсан билээ. Тэди төв дээр 32 болон 128 GB хэмжээтэй утаснууд элбэг байсан ч 256GB хэмжээтэй нь харагдсангүй.

Matte Black өнгө

 

Jet Black өнгө

 

 

Онлайн дэлгүүр Amazon.com-д iPhone 7 Unlocked /Америк долларын өнөөдрийн ханш 2,247 төгрөгөөр тооцов/

32 GB-801.9 ам.доллар-1,801,000 төгрөг

128 GB-909 ам.доллар-2,042,000 төгрөг

256 GB-1,110 ам.доллар-2,494,000 төгрөг

Харин iPhone 7 Plus Unlocked

32 GB- 1,050 ам.доллар- 2,359,000 төгрөг

128 GB- 1,248 ам.доллар-2,804,000 төгрөг

256 GB- 1,458 ам.доллар-3,276,000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь Тэди төвийн худалдаалж байгаагаас 100-300 мянган төгрөгөөр хямд  гэсэн үг. Монголын гар утас худалдаачид өөрсдийн ашгаа нэмсэн ч тийм ч өндөр үнээр зарахгүй байгаа нь эндээс харагдана.

Монголд iPhone утсыг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг Мобиком корпораци аравдугаар сард шинэ загвараа худалдах төлөвлөгөөтэй байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Одоо Мобикомоор зарагдах iPhone 7 чухам ямар үнэтэй байх талаар мэдээлэл тодорхой бус байна. 

Гар утасны захаас ажигласан өөр нэг зүйл бол iPhone компанитай хүчтэй өрсөлддөг Самсунгийн шинэ утас Galaxy Note 7 худалдаанаас буцаан татагджээ. Учир нь баттерейний доголдол үүсч дэлбэрээд байгаа учир Самсунг корпораци зах зээл дээрээс утсаа эргүүлэн татаж эхэлсэн билээ.

Тэгвэл Тэди төвийн худалдаачид Galaxy Note 7 зарахаа больж, эргүүлэн өгсөн тухайгаа ярьж байв. Хэд хэдэн газраас лавлахад “Note 7 байхгүй” гэсэн хариу өгсөн юм.