Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнгөнхуяг: Соёлтой аргаар ДЭЭРЭМ хийж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18-р хорооны 14-р байр болон Нийслэлийн 147-р цэцэрлэгийн хоорондох 1,700 м2 талбай газрыг дээрээ хүүхдийн тоглоом бүхий газар доорх гарааш барих нэрийдлээр хууль бус газар олгох гэрчилгээ гаргуулан авсан хэрэг гарчээ. 

Энэ талаар иргэн Т.Мөнгөнхуяг “Баянзүрх дүүргийн 14-р байр найман орцтой, 288 өмчлөгч, 1,200-1,500 иргэн оршин суудаг. Мөн ямар нэгэн барилга байгууламж барих тохиолдолд оршин суугчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшөөрөл авах ёстой байдаг.

Гэтэл тэд зөвхөн 124 иргэний гарын үсэг дээр үндэслээд шат шатны байгууллагуудад хандаж, газар олгох 15 жилийн хугацаатай албан ёсны гэрчилгээ гаргуулаад авчихсан байгаа юм. Бид үүнийг ард иргэд, оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн СОЁЛТОЙ ДЭЭРЭМ гэж үзэж байна” хэмээн тайлбарлалаа.

Энэ хэргийг тус байрны “Мандах 2” СӨХ болон нийт оршин суугчид эрс эсэргүүцэж, тэмцэж эхэлжээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг