Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Д.Сүхбаатарын талбайд НОМЫН ХЯМДРАЛ болж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Уламжлал ёсоор өнөөдөр 5 дахь удаагаа Номын баяр Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид “Жигмэд Тогмид хоёр” дуугаар Номын баярыг эхлүүллээ. Уг дууны үгийг хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж 60 жилийн тэртээ бичиж, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар ая хийж байжээ.

Өнөөдөр эхэлж буй Номын баяр маргааш /2016.09.17/ өндөрлөнө. Энэ үеэр бүх ном 50 хүртэлх хувиар хямдарч байгааг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

Интерном номын дэлгүүр, Монсудар хэвлэлийн газар, “Цэнхэр гүзээлзгэнэ” ХХК, Гёте институт болон номын худалдаа эрхлэгчид оролцож номын баяр оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, СГЗ Г.Аким нарын зэрэг хүндэт зочид нээлтийн ёслолд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон юм.

Д.Сүхбаатарын талбай дахь номын баярын фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг