Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Мишээл экспо” төвд ШИНЭ ургацын ногоо худалдаалж эхэллээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 20-ныг хүртэл зохион байгуулагдах юм. 

Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үүнээс гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна.

Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас,  Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч  оролцож байна.
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг