Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр УЛИРАН сонгогдлоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монголын Жүдо Бөхийн холбооны VI их хурал өнөөдөр болж, Жүдо Бөхийн Холбоо 2016-2020 оны хооронд үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ерөнхийлөгч болон орон нутгийн салбарт ажиллах дэд ерөнхийлөгч нарыг сонголоо.

Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулга олонхын саналаар улиран сонгогдлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Итгэл хүлээлгэж байгаа та бүхэнд баярлалаа. Их хуралд ирсэн төлөөлөгчиддөө баяр хүргэе. Өнөөдөр үе үеийн тамирчдын авсан медаль, цаашид авах медаль, үзүүлж байгаа амжилтууд бол үнэхээр та бүхний хөлс хүч, зорилго сэтгэлтэй бүгд холбоотой байдаг гэдгийг бүгд мэдэж байгаа.

Манай тамирчид ч бас үүнийг ойлгох хэрэгтэй. Бидэн шиг ахмадаасаа залуучууд хүртэл хамтраад, эв нэгдэлтэй явж байгаа холбоо ховор байгаа гэж би дотроо бодож явдаг. Та бүхний санал дүгнэлт, шүүмжлэлийг хүлээн авлаа.

Токиогийн олимпд урьд нь гаргаж байсан амжилтуудаа давтаж гаргая гэсэн бодолтой байна. Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Мөн тус хурлаар Жүдо Бөхийн Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Дорлигжав, Удирдах Зөвлөлийн Хорооны гишүүдээр Л.Ганболд, Н.Түвшинбаяр, Н.Даваабаатар зэрэг 17 хүнийг сонгон баталлаа.

Фото /Монголын жүдо бөхийн холбооны VI их хурал/

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг