Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол бол Дэлхийн хамгийн ШИГҮҮ тойрогт багтдаг хамгийн СИЙРЭГ улс

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN

VisualCapitalist.com сайт дэлхийн хамгийн нөлөө бүхий бүс нутгийг харуулсан график бүтээжээ.

Зураг дээр харуулсан тойрог дотор дэлхийн хүн амын талаас илүү нь (зөвхөн 19 улсын хүн ам нь нийлээд 3.7 тэрбум) амьдарч, 10-аас дээш сая хүн амтай дэлхийн 37 мега хотын 22 нь оршдог.

Энэ тойрог дотрох өөр онцлог шинж чанарууд гэвэл:

  • Энд дэлхийн хамгийн өндөр цэг (Эверест) оршдог.
  • Далайн гүний хамгийн нам дор цэг (Марианы хонхор) оршдог.
  • Хамгийн олон Муслим амьдардаг.
  • Хамгийн олон Хинди шашинтан амьдардаг.
  • Хамгийн олон Буддист амьдардаг.
  • Хамгийн олон Коммунист амьдардаг.
  • Дэлхийд хүн ам хамгийн сийрэг суудаг Монгол улс оршдог гэжээ.