Японы Мабучи олон улсын тэтгэлгийн сан /Mabuchi International Scholarship foundation /, Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч эдийн засгийн хувьд боломж муутай оюутныг дэмжих зорилгоор урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй тэтгэлгийг 2 дахь жилдээ олгох гэж байна. Сонгон шалгаруулалтыг дараах нөхцөл, журмын дагуу явуулна.
Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 1500 ам доллар байна. Тэтгэлгийг 2 хувааж олгоно.
Хамрагдах оюутны тоо: 1-р ангийн 15 оюутан
3-р ангийн 15 оюутан
Тэтгэлэг олгох хугацаа: Тэтгэлгийг 2 эсвэл 4 хүртэл жилийн хугацаанд олгоно. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан тэтгэлэг олгох анги өөр өөр байж болно. Тухайлбал МУИС, ХЗС- ийн 5 жил АШУҮИС -ийн 6 жилээр суралцах оюутны хувьд 2-р анги байж болно.
Эргэн төлөлт: Тэтгэлэгт оюутан нь төгссөнөөс хойш жил бүр 1,500 ам.доллар эргэн төлөх үүрэгтэй бөгөөд урьдчилан төлж болно.
Доор дурдсанаас илүү материал /тухайлбал амжилт, чадварыг илтгэх багшийн тодорхойлолт, сум багийн засгийн газрын тодорхойлолт, хүсэлт, сургалтын сертификат зэрэг/ хавсаргасан болон бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Хаяг: БЗД, 25-р хороо, 13-р хороолол, ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАЙР, 808 ТООТ
Facebook page: Шинэ Монгол – Мабүчи тэтгэлгийн сан /SMMS foundation/
И-мэйл: smms.mongolia@gmail.com
Холбогдох утас: 88011191, 99715214