Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Э.Бат-Үүл дарга, Л.Эрхэмбаяр генсек хоёр орон нутгийн сонгуулийн өмнө ажлаа өгөх ёстой"

Б.Ану
2016 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийтлэлч У.Оргилмаагийн "Либерал хаус" клубын гишүүн, улстөр судлаач, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй О.Чулуунбилэгтэй хийсэн ярилцлагаас дараах ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ түүн хүргэж байна. 

О.Чулуунбилэг нь Ардчилсан Намын шинэчлэл, тус намын ялагдлын тухай АН-ын залуу улстөр судлаачийн хувьд дараах ХҮЧТЭЙ байр сууриудыг илэрхийлсэн нь анхаарал татлаа. 


  • Хэрвээ сонгуулийн тогтолцоог солиогүй бол өнөөдөр АН 20 гаруй суудалтай хүчтэй сөрөг хүчин байх цаашлаад шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах ч бүрэн боломж байсан.
  • Тэгэхээр мажоратор системээр сонгуульд орж сонгогчдыг тэр чигт нь савлуулаад МАН-ыг “арчиж” түүхийн хог дээр үлдээнэ гэсэн манай лидерүүдийн хөөрүү стратегиийн үр дүн нь 65:9-р л гарлаа.
  • Одоо Э.Бат-Үүл дарга, Л.Эрхэмбаяр генсек хоёр орон нутгийн сонгуулийн өмнө ажлаа өгөх ёстой.
  • АН жэрримэндэр буюу тойргоо өөрт ашигтайгаар зураад л, зарим маань Чингис хааны нутаг учраас гэж тайлбарлаад л сонгуульд орсон.
  • 2012 онд АН Засгийн газраа бүрдүүлсний маргаашаас л сонгогчдын хүлээлтийг мэдрэхээ больж, итгэлийг алдаж эхэлсэн.
  • Энгийн жишээ нь Н.Батбаяр гэж “Нэг ерөнхий сайд” нь бөөгийн зан үйлээр эдийн засгийг удирдаж байлаа шүү дээ.
  • Н.Алтанхуяг Ерөнхий сайд хүртэл тусдаа төсөвтэй байж хамаатан садан нь санхүүгийн асуудалд орооцолдох болсон нь сэтгэл гаргаж хийсэн бусад бүтээн байгуулалт, зам энэ тэрээ баллуурдчихлаа.
  • Цаашид намын асуудлыг төрийн асуудал болгодог, намаар дамжуулж төрийн үйлд оролцдог явдлыг болиулах ёстой.
  • АН-ын хийсэн бүтээн байгуулалт, шинэчлэл, санаачилгуудыг нэгдсэн бодлогоор нийгэм, сонгогчид тайлбарлах, соён гэгээрүүлэхийн оронд АН-ын лидерүүд дотоод зодоондоо PR  зөвлөхүүдээ ашигласаар дууссан. 
  • Тэр ч бүү хэл АН-ын хийсэн гайгүй ажил, тодорсон лидерүүдийг нийгэмд системтэйгээр гутаах ажлыг манай намын лидер Х.Баттулга дарга маань хийж байлаа.
  • Түүнээс хэн нэгний хүсэл, хар машины луйвар, С.Баярын аймаар тактик, царцаа, оросуудын хар технологи энэ бүхэн бидний ялагдлын шалтгаан биш.
  • Дээр миний ярьсан алдаануудад мань мэтийн “жижиг гар”-ууд, залуучууд  оролцож явснаа ч нуух хэрэггүй. Адилхан хариуцлагаа үүрцгээе.
  • АН-ын залуучууд зориг зүрх, санхүү мөнгө, нэгнээ хүлээн зөвшөөрч нэгдэх тал дээр үеийнхээ МАН-ын залуучуудаас хол дутуу байна.
  • АН жирийн гишүүд, анхан шатнаасаа тасраад арав дахь жил рүүгээ дөхөж байна.
  • Аливаа нам үнэт зүйлсээсээ тасраад ирэхээр дэмжигчдээсээ ч тасардаг юм байна. Сонгуулиар л жирийн гишүүдтэйгээ уулзсан.
  • Их хурлаар жинхэнэ генсекийг чөлөөт өрсөлдөөнөөр сонгодог болох ёстой. Үгүй бол өнөөдрийнх шиг намын даргын туслахын ажил хийсээр байх болно.
  • АН-ын дүрмээр намынхаа эсрэг нэр дэвшиж санал хуваасан бол хөөгдөх ёстой. Хачирхалтай нь бие даасан, өөр намын нэр дээр дэвшсэн олон залуу намын шинэчлэл гэж хамгийн чанга хашгирч явна лээ.
  • Дүрмээ баримтлахгүй бол ямар юмны намын шинэчлэл байхав.
  • Бид чинь сайн тэмцдэг, жагсдаг мөртлөө төр барьж, бодлого боловсруулах болохоор шилдэг боловсон хүчин хангалттай биш байгаа нь харагдлаа.
  • Ерөнхийлөгч намайг илгээсэн, дэмжиж байгаа гэж ярьж яваа, хэвлэлээр бичүүлж байгаа намын даргад нэр дэвших сонирхолтой лидерүүд нэгээс олон бий.