Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий техник хэрэгсэлтэй боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй "HU ZHOU" констракшин, “JIANSU LINHAI" power machinery групп-д тус үйлдвэрлэсэн 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 ширхэг автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2,400 гаруй ширхэг багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад буцалтгүй тусламжаар олгож буй ой, хээрийн түймэр унтраах  автомашин, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авах баримт бичигт  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Шин Хай Мин нар гарын үсэг зурлаа.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад эдгээр автомашин, техник, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэнээр албаны бэлтгэл, бэлэн байдал эрс дээшилж гал түймэр, гамшиг осолтой тэмцэх чадавхи нэмэгдэхийн зэрэгцээ ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцөл бололцоог хангахад ихээхэн ач холбогдолтой тусламж болж байна.

Ой, хээрийн түймэр унтраах туулах чадвар бүхий гал унтраах орчин үеийн зургаан автомашиныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч түлхүүрийг гардуулсан бол  дагалдах зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2,400 гаруй багаж хэрэгсэл төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад хуваарлагдан очиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг