Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн шавыг тавилаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоодугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон билээ.

Харин өнөөдөр уг төвийн барилгын шавыг тавих ёслол боллоо. Барилгын шавыг Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн гүүрний орчимд тавилаа.

Энэхүү ёслолын аижллагаанд УИХ-ын гишүүд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” байгуулж өгөх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, Монгол Улсад олгох буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгсөн юм.

Түүнчлэн 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурснаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдсэн түүхтэй.

Шав тавих ёслолоос хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг