Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд өнөөдөр нээгдлээ. 

Үзэсгэлэн есдүгээр сарын 12-н хүртэл үргэлжлэх бөгөөд  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчдээс гадна ОХУ, БНУУ, Чех, Малайз, Тайвань зэрэг орнуудаас бизнес эрхлэгчид  оролцож байна.

Үзэсгэлэнгийн ажиллах цагийн хуваарь: Пүрэв-Даваа 10.00-19.00.

Үзэсгэлэнг зохион байгуулж буй гол зорилго:

  • Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих Цэвэр үйлдвэрлэл, Цэвэр байгаль, Цэвэр хүнс
  • Үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч-хэрэглэгчдийн хооронд мэдээллийг газар дээр нь үнэн, бодитоор өгүүлэх
  • Сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийг олон нийтэд танилцуулах
  • Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг нийтэд шууд танилцуулах
  • Экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх
  • Олон улсын стандарт бүхий дэвшилтэд импортыг нэвтрүүлэх
  • Гадаад ба дотоодын байгууллагуудтай түншлэлийн харилцаа холбоо тогтоох
  • Гадаад орнуудаас оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нийтэд сурталчлах
  • Шинжлэх ухаан, технологи, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүний дотор нано технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж ба ШУ-ны байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
  • Үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилан зах зээлийг өргөжүүлж, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч өрсөлдөгчдийн шинэ санаа, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх аж.
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг