Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дисковер Монгол: Салбарын тогтвортой байдал чухал

Г.Од
2016 оны 9 сарын 8
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулахаар одоогоос 14 жилийн өмнө хамгийн анх “Дисковер Монгол” чуулга үзэсгэлэн зохион байгуулагдаж байлаа. Тэгвэл өнөөдөр энэ арга хэмжээ нь Монголын төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол дахь олон улсын томоохон төслүүдийн хэрэгжилт зэрэг манай улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэхээс гадна бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны томоохон талбар болон өргөжөөд буй.

Энэ жилийн “Дисковер Монгол 2016" чуулган нь УИХ-ын сонгуулийн дараа, шинэ Засгийн газар байгуулагдан, түүнийг даган яамдын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлтөд орсон сонирхолтой цаг үед зохион байгуулагдаж байгаа онцлогтой. Энэ ч утгаараа Монгол улсын эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарын сайдаар томилогдсон Ц.Дашдорж чуулганыг нээн үг хэлсэн нь зочид төлөөлөгчдийн анхаарлыг татаж байсан юм. Мөн төрийн төлөөллөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

“Дисковер Монгол 2016" чуулган “Тогтвортой байдлын төлөө” уриан дор явагдаж байна. Чуулганы эхний өдрийн үдээс өмнө “Эрдэнэс Монгол” компанийн  Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга, элчин сайд Г.Батсүх “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэ Ресурс девелопмент” компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли нар Монгол Улсын уул уурхайн салбарт дахь өнгөрсөн он жилүүдийн туршлага, алдаа онооны талаар илтгэлүүдийг тавьсан юм.

 

"Өнгөрсөн 8 жилийн хугацаанд монголчууд бид маш өндөр үнэ, төлөөсөөр сургамж авлаа. Нэгдсэн, тогтвортой бодлогогүй явж ирлээ. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн олборлогчид дэд бүтэц, зах зээл, боловсон хүчнээ булаацалдан дотроо учир зүйгээ ололцож чадаагүй. Гэхдээ дараагийн өсөлт ирнэ. Тэрхүү өсөлтөд бодлогоо бэлдье. Бодлогоороо нэгдье. Тэрхүү бодлого зөв байх юм бол бизнес явах болно” хэмээн Г.Батцэнгэл захирал “Азийн эдийн засгийн өсөлт - Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспортын боломж” илтгэлдээ онцолж байлаа.

Чуулганы эхний өдрийн үдээс хойших хуралдаан “Уул уурхайн салбарт нөлөөлөх макро хүчин зүйлс” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Тус чуулга үзэсгэлэнгийн арга хэмжээний зочид төлөөлөгчид, ивээн тэтгэгч компаниудын тоо өмнөх жилээс бага зэрэг буурсан болохыг зочид төлөөлөгчид анзааран өгүүлж байсан юм.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг