Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эрээний үзэсгэлэнд Монгол хувцас борлуулалт сайтай байв

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Эрээн хотноо энэ сарын 3-7-ны хооронд Монгол-Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол, Хятад, Орос, Солонгос, Энэтхэг, Пакистан зэрэг 50 гаруй орны худалдаа эрхлэгчид оролцсон үзэсгэлэн худалдаа зохиогдсон юм. 

Манай улсын аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид малгай, дээл, гутал, ноос ноолуур, арьс ширэн эдлэлийг голчлон дэлгэсэн байв. 

Худалдан авалт хэр байгааг ноос ноолууран эдлэлийн худалдаа эрхлэгчээс сонирхоход "Ер нь бол дажгүй. Энд ирээд бараагаа маш олныг зардаг учир бид үйлдвэрийнхээ үнээр борлуулдаг. Эхний хоёр өдөр худалдан авалт жаахан муу, сүүлийн өдрөө дажгүй гүйлгээтэй байдаг" гэж байв. 

Өвөрмонголчууд монгол дээл, малгай, гутлыг ихэд сонирхон иж бүрнээр нь худалдаж авах нь ч харагдсан.  

Харин хятадын павильонууд чулуун эдлэл, бэлэг дурсгалын зүйлсээр өнгө алаглана. Хятад иргэдийн анхаарлыг хамгийн их татаж, олон хүн бужигнасан хэсэг нь Энэтхэг, Пакистанчуудынх байв. Тэнд уран нарийн хийцтэй модон, чулуун эдлэл, үнэт эдлэл, үслэг эдлэл, гоёл чимэглэлийн зүйл хамгийн өнгөлөг, үнэтэй бараанууд байв

Мөн ОХУ-ыг төлөөлж Буриад, Тувагаас ирсэн худалдаачид үндэсний онцлогоо харуулсан бэлэг дурсгалын зүйлс дэлгэсэн байв. Тэр дунд манайхны сонирхдог годон гутал ч харагдсан. Үнийг нь сонирхвол 2,000 юань буюу 650 орчим мянган төгрөгийн ханштай байх. 

Уг үзэсгэлэнд өөрийн хийсэн хүүхдийн эсгий гутал, гэрийн шаахайгаар оролцож буй Төв аймгийн харьяат Б.Дэлгэрмаагаас сэтгэгдлийг нь сонирхоход “Би энэ үзэсгэлэн худалдаанд сүүлийн 5-6 жил тасралтгүй оролцож байна. Хүүхдийн гутал, шаахайг худалдан авдаг байнгын худалдан авагчидтай болсон. Хятад иргэд нэг авахдаа 2-3 ширхэгээр нь авдаг. Худалдан авагчид маань намайг бараагаа авч ирэхийг хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй” гэж байв.  

Үзэсгэлэнгийн үеэрх гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг