Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв номын сангийн гадаах Эко уншлагын цэцэрлэг

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Төв номын сангийн гадаах талбайд Эко уншлагын цэцэрлэг өчигдөр нээгдлээ.

Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижуулжээ.

Тухайлбал, гадаах нийтийн эзэмшлийн талбайгаа орчин үеийн шийдлээр усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэсэн байна.

Энд бага насны хүүхдүүдэд зориулсан Зуны уншлага, Чанга уншлага, Үлгэрийн цаг зэрэг үйлчилгээг 06-09 дүгээр сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.  

Эко уншлагын цэцэрлэгийг Америкийн Монгол судлалын төвийн санхүүжилтээр, номын сангийн үйл ажиллагааг дэмжигч Д.Жаргалсайхан үнэ төлбөргүй хийж өгчээ. 

Мөн Төв номын сан нийслэлийн төсвийн 370 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уншлагын танхимууддаа засвар, тохижилтын ажлыг хийсний зэрэгцээ тус номын сангийн байгуулагдсан цагаас ашиглагдаж байсан хуучин номын тавиур, уншигчийн ширээ, сандал зэргийг шинэчлэн шинэ өнгө төрхтэйгээр уншигчдаа хүлээж авч эхэлсэн байна. 

Номын сангаар идэвхтэй үйлчлүүлэгчид болон номонд дурлагсдад хүргэх бас нэг таатай мэдээ бол 2009 оноос хойш үйл ажиллагаа нь зогсоод байсан Горькийн нэрэмжит Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд засвар хийж, уншигчдаа хүлээж авахад бэлэн болжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг