Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН сургуулийн ТАВАН ШИНЖ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Сайн сургууль-Сант сургуулийн ОНЦЛОХ 5 үзүүлэлт

1. 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА

Монголын хамгийн анхны хувийн бүрэн дунд сургуулиудын нэг “Сант” сургуулийн хамт олон 20 дахь жилдээ шинэ сурагчдаа хүлээн авч байна. Тэд 20 жилийн турш Монголын боловсролын салбарт тэргүүлэгч нь байж ирсэн билээ.

2. ОЛОН УЛСЫН “AP” ХӨТӨЛБӨР

Сурагчдад их сургуулийн нэгдүгээр курсийн хичээлүүдээс гүнзгийрүүлэн үзэж шалгалтаа сайн өгвөл цаашид  дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэх боломж олгодог AP /Advanced Placement/ хөтөлбөрийг “Сант” сургуулийнхан хэрэгжүүлж байна.

60 жилийн түүхтэй  “AP” хөтөлбөрт хамрагдсан сурагчид дэлхийн шилдэг сургуульд элсэн ороод кредитээ тооцуулах боломжтой байдаг.

3. ЭЕШ-ЫН ДУНДЖААР УЛСДАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА

“Сант” сургуулийг төгсөгчид жил бүр Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг маш амжилттай өгдөг. Тодруулбал сүүлийн арваад жилийн хугацаанд ЭЕШ-ын дундаж оноогоор улсдаа тэргүүлсэн бөгөөд энэ амжилт нь цаашид ч үргэлжлэх бүрэн боломжтой юм.

4. “САНТ”-ЫН ШИЛДЭГ СУРАГЧИД ОЮУНЫ ОЛИМПД...

Жил бүр болдог олон улсын математик, физик, биологийн олимпиадуудад “Сант” сургуулийн хүүхдүүд эх орноо төлөөлөн оролцдог.

Зөвхөн 2016 онд л гэхэд тус сургуулийн 11 хүүхэд олон улсын олимпиадуудад амжилттай оролцож таван хүрэл, нэг мөнгө, хоёр алтан медаль авчирч, гурван хүүхэд шагналт байрт шалгарчээ.

5. MIT-Д ТАВ ДАХЬ СУРАГЧАА ҮДЖЭЭ

 “Сант” сургуулийн бас нэг чухал амжилт бол дэлхийн шилдэг их дээд сургуулиудад шавь нараа элсүүлдэг юм.

Тухайлбал Харвардтай эн зэрэгцэх Массачусетсийн Технологийн Институтэд /MIT/ тус сургуулийн тавь дахь сурагч элсэн орсон. Мөн Стэнфорд, Duke University, University of Washington, University of California, Boston University зэрэг таван сургуульд хамгийн их суралцдаг байна.

"Сант" сургууль 20 дахь хичээлийн шинэ жилээ угтлаа 
 

 

20 жилийн түүхтэй “Сант” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт Есдүгээр сарын 1-нд боллоо. Багшдаа бэлэглэх цэцгээ барьж, аав ээжийнхээ гараас хөтөлсөн -бяцхан хүүхдүүд дотроо догдлол тээсээр анхны хичээлдээ иржээ. 

Тэд баруун гараа зүрхэн тушаа байрлуулж “Төрийн дуулал”-аа хамтдаа дуулснаар нээлтийн ажиллагаагаа эхлүүлэв. 

Хичээлийн шинэ жилийг нээж тус сургуулийн захирал З.Энхмөнх “Эрхэм сурагч багачууд, хүндэт эцэг эхчүүд, эрдэмтэн багш нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. 

Сурагч багачууд та бүхэн гэгээлэг сайхан мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэх эрдэм мэдлэг, ухааныг “Сант” сургууль олгох болно. 

Зорилгодоо хүрэхэд нь аав ээж, эмээ өвөө, ах эгч та бүхний хамтын ажиллагаа маш чухал юм. Эрдэм мэдлэгээр жигүүрлэсэн хүүхэд багачуудын гэгээн хүсэл мөрөөдөлд хамтдаа хүрэхийн тулд бүхий л хүч чадлаараа хөдөлмөрлөхийг уриалж байна” гэв. 

Хичээлийн шинэ жилийн баярт ая дуугаа өргөхөөр Монгол Улсын төрийн соёрхолт дуучин Д.Болд хүрэлцэн иржээ. Тэрбээр сургуулийн нийт сурагч, хамт олон, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

“Сант” сургуульд өдгөө 1,400 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд  улс, олон улсын чанартай олимпиадуудад үргэлж тэргүүлдэг юм.  Мөн төгсөгчид нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудад амжилттай элсэн ордог бөгөөд инженер, технологийн нарийн мэргэжлээр суралцаж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. 

Б.Хулан "Биологийн олимпиаддаа ахин орж улсын аварга болохоор зорьж байгаа"

 

 

Нээлтийн үеэр олон улсын биологийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн, “Сант” сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Хулантай уулзлаа. Тэрбээр “Энэ жил төгсөх анги болохоор их чухалж жил болж байна.  Өмнөх төгсөгчдийн адилаар дэлхийн шилдэг их дээд сургуулиуд руу элсэх хүсэлтээ явуулах төлөвлөгөөтэй байгаа. 

Одоогоор SAT болон TOEFL-ын шалгалтдаа бэлтгэж байна. Мөн энэ жил биологийн олимпиаддаа ахин орж улсын аварга болохоор зорьж байгаа” гэсэн юм. 

О.Анар "Энэ жил хичээлээ сайн хийж, амжилттай суралцана гэж бодож байгаа"

 

 

Харин тус сургуулийн 3а ангийн сурагч О.Анар “Есдүгээр сарын 1-н болж сургуульдаа ирэх гоё байна. Би математик, монгол хэл, монгол бичгийн хичээлдээ дуртай. Би хичээлдээ хийхээс гадна хөлбөмбөгөөр хичээллэдэг.  Энэ жил хичээлээ сайн хийж, амжилттай суралцана гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Харин түүний ээж П.Энхбилэг “Хүүхдээ анх нэгдүгээр ангиас нь “Сант” сургуульд явуулсан. Математикийн чиглэлээр гүнзгийрүүлж сургадаг гэж боддог. Мөн багаас нь англи хэлний чанартай мэдлэг олгодог юм билээ. 

Сургуулийн зүгээс эцэг эхчүүдтэй маш сайн хамтран ажилладаг. Хараа хяналт сайтай учраас хүүхэддээ санаа зовохгүй, сэтгэл амар байдаг юм” гэв. Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж буй "Сант" сургуулийн хичээлийн шинэ жил ийнхүү амжилттай болж өнгөрлөө. 

 

НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ фото ЗУРГУУД

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.