Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр өчигдөр хуралдаж Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.